Өнгөрсөн хоногт Төв аймгийн Багануурт 35.0 мм бороо оржээ

2020 оны 05 дугаар сарын 20-ны 08 цагаас 2020 оны 05 дугаар сарын 21-ний 08 цаг хүртэлх 

цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн хоногт Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх нутгаар Баян-Өлгий, Ховдын өмнөд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн зүүн, Дундговийн хойд, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр 0.0-35.0 мм бороо орсноос хамгийн их нь Төв аймгийн Багануур  35.0 мм, Эрдэнэ 22.0мм, Баянжаргалан 21.0мм, Хэнтийн Гурванбаян 19.0мм, Хэрлэнбаян-Уул, Өмнөдэлгэр, Төв аймгийн Залуучууд 18.0 мм,  Булганы Орхон, Булган, Хэнтийн Өлзийт, Дорноговийн Иххэт 15.0-17.0 мм, Дархан-Уул аймгийн Хонгор, Угтаал, Дорнодын Дэлгэрэх, Хэнтийн Баян-Адрага сумдын нутгаар 13.0-14.0 мм бороо орсон байна.

Температур их: Өчигдөр өдөр  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг Үүр, Хараа, Ерөө, Орхон, Туул,Тэрэлж голын хөндийгөөр +12....+19 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр +26....+33 градус,бусад нутгаар +20....+26 градус байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар сэрүүсч  Монгол-Алтай,Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг Үүр, Хүрэн Бэлчир, Тэрэлж голын хөндийгөөр -5....0 градус,  Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +12....+18 градусговийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын талаар  +.7...+12 градус,  бусад нутгаар +1....+7 градус хонов.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, говийн нутгаар секундэд 13-15 метр , Өмнөговийн Цогт-Овоо 29 метр  секунд хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор Өнгөрсөн хоногт 2.0мм бороо орсон. Салхи баруун хойноос 6-11 м/с. Өчигдөр өдөр +16....+19 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +3 градус, бусад хэсгээр +6 градус орчим хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/09/23

23 цаг

8 46
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/23

17 62
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store